
Khurelsukh Ukhnaa
@UKhurelsukh · Asie
Khurelsukh Ukhnaa patří mezi osobnosti, které Storyz World sleduje kvůli tématům vlády a veřejné správy v kapitole Asie. Země, k níž se sledování vztahuje: Mongolsko.
Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг. Манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг бөгөөд энэхүү үйл хэрэгт ШХАБ-ын оролцогч орнуудтай нягт хамтран ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө идэвхтэй ажиллах болно.
Үндэсний их баяр наадмын өмнө Оюутолгойн хэлэлцээрт монголчууд бид амжилт гаргаж манай улсад ноогдох үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ хийж чадлаа. ҮАБЗ-өөс гаргасан чиглэлийн дагуу хэлэлцээг амжилттай хийж чадсан Монгол Улсын Засгийн газар болон сэтгэл зүрхээрээ дэмжиж хамтдаа байсан нийт элэг нэгт монголчууддаа гүн талархал илэрхийлье. Стратегийн ач холбогдол бүхий ордуудын үр өгөөж, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцэж, улс орны эдийн засаг, ард түмний амьдралд өр биш, үр ашгаа өгдөг байх нь хууль ёс, шударга ёсны зарчимд нийцнэ. Байгалийн баялаг бол Mонголын ард түмний баялаг. Бид Баялагтаа эзэн Mонголчууд байх ёстой🇲🇳